Үүл эмжсэн  Сутайн мөнх цаст оргил нь ухаан тэлж бодол уужуулсан

Үндэс угсаа цус цавэр байхын учирыг өвгөдийн сургаалиас ухаарж ойлогсон

Үлгэр домог сонсон өсөхдөө үнэнч шудрагуйн үндэсийг ухаж тунгаасан

Үүлс дунд ноён ориглууд нь сувдран байдаг гар зөв зүг дахь нутгийн эзэн

 Дэлгэрэнгүй»

Хуучин гитарын намуухан аяз

2010 оны 12-р сарын 12 Нийтэлсэн Сод
Хөөрж догдолж зовхчиж биш
Хөнгөн гуниг тээн намуухан эгшиглэх
Хуучин гитарын уянгалаг аяз минь
Хөвч ойд түгэн түгэн хөвж одооч

Нарс мод налан суугаад
Намуухан аяз тоглон суугаа
Нууцлаг харцтай эгэл залуугийн бодлыг
Наагуур цаагуур нь хөвж унах
Намрын шаргал навчис чи зурж үзүүлээч
 Дэлгэрэнгүй»

Би өнөөдөр хүн баярлуулсан

2010 оны 08-р сарын 14 Нийтэлсэн Сод
Тэр эмэгтэй нүднээс би өдөр бүр гүн гөнцгий шигсэн гуниг олж хардаг байсан. Харин өнөөдөр бол тэр гуниг уйтгарын цаана тэнцвэрийн цэгээс аз жаргалын муруйг дээш байлгах гэсэн тэмцэгч эрч хүч байгааг олж харсан. Тиймээ би инээмсэглэл баяр хөөр нууцхан ориглон байгааг харсан.

Бүх зүйл гэрэл гэгээтэй байгаа. Олж харж чадвал.
 Дэлгэрэнгүй»

Би мөрөөдөж байна

2010 оны 08-р сарын 11 Нийтэлсэн Сод

"Би мөрөөдөж байна" гээд Мартин Лютер Кингийн алдартай илтгэл байдаг. Уншихад үнэхээр сэтгэл хөдөлж зүрх догдолдог шүү. Яг одоо би ч бас мөрөөдөж байна.

 Дэлгэрэнгүй»

Бүрт чонын удам ханхар Монгол хөх эрчүүд

Бүдэрч тэмтэчсэн ч зовхи нь өдөө Монгол цус

Толгойтныг бөхийлгөж явснаас бөхийж үзээгүй хөх толботон

Тойгтныг сөхрүүлж явснаас сөхөрж үзээгүй их гүрэний зөс

Сүлд нь хөх тэнгэрт оршидог тэнгэрлэг эрс

Сүрлэг харагддаг ч сүүн сэтгэлтэй Монгол эр хүн

 Уудам  талд уртын дуу шуранхайлуулсан уужуу амгалан сэтгэл

Удам судраа дээдлэн хүндэлсэн төв азийн зүрхэн нутгийн эзэд

Үсэг шигээ босоо заяат Тэнгэр сүлдэт Дээшээ хийморьт Монгол эрсд зориулав

Хар дарж сэрсийм

2010 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Сод
Уртын дууны уянгатай уужуу тал нутаг минь хатаж сөхөрсөн юм
Ундрага нь татарсан хадган цэнхэр мөрөн минь ангаж мэхшсэн юм
Ухуулж сэндийлүүлж урагдсан зүрх бүрийг сэтгэлээ сэмэлж зүүдэллээ
Урсгалд нь тутсан тусал бүрийг нөхөх гэж уйлж зүүдэллээ нутгаа

Салхин сившээ шороо зөөхөөс уйдаж таны үнэр нэхэж шуурлаа
Санаж тэмүүлсэн зүрх хуурай тоосонд даруулж тавчуурж зүүдэллээ
Саран авхай туяагаа наадуулах цөөрөмгүй нутгаас гоморхож зугтлаа
Сувдран харагддаг уулсын орой харанхуйлж сэтгэл эзгүйрж зүүдэллээ
 Дэлгэрэнгүй»

Ядий Монгол бүсгүй омогшиг

2010 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Сод

Миний нутгийн төгөлдөр охид
Арван тавны сараар өөрийгөө мялаасан тэнгэр
Монгол түмэний тэнгэр заяат эхчүүд
Алун-Гуа эхийн сургаалиар хаад төрүүлсэн бурхад

Шэний нэгний тэнгэрт
Сувдран гялалзсан долоон бурхан
Шүлэг найргийн мөрт
Сөхөрж тэмтэчсэн үзэсгэлэн

 Дэлгэрэнгүй»

Алсаас ээждээ бичсэн тэнэгхэн Сод-н захидал

2010 оны 03-р сарын 06 Нийтэлсэн Сод


23 цаг 32 минут

Өрөөний гэрлээ унтрааж ширээний шийдэнг асаалаа

Өнгөрснөөр аялхаар өдрийн тэмдэглэлээ сөхлөө

"Дэлгэгдсэн хуудсын баруун буланд

2009-03-07 Хамгаас хайрт ээждээ зориулж тэрлэв.

Хайрт хүү Сод"

Эжийдээ зориулж сойсоор тэр л өдөр хэлдэг

Эгэл хэдэн мөртөөн би энэ удаа алсаас шивнэнэ ээ

Яагаад ч юм гуниг хурж сэтгэл хөвөлзөн зүрх огишлоо

Яалтачгүй тусал нулимас уйтгар дайн гадгаш мэлмэрлээ

 Дэлгэрэнгүй»

Миний аваагүй гавьяа шагнал, цол хэргэмүүд

2010 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Сод

За би бээр

Инфляци хөөрөгдөж эдийн засгийг хямруулж амжаагүй байгаа тул гавъяат эдийн засагч аваагүй ээ

1 км нь 200 саяийн өртөгтэй 1 сарын настай зам тавьх үйлсэд хүчин зүтгээгүй тул гавъяат замчин өгөөгүй

Аймаар хүчтэй барихраад амьтан хүний зочилтоос гарсан авиа дуу чимээг алга дашилт, гайхан бишрэлт, ангайлт энэ тэр гэж тайлбарлах ухаан дутсан тул гавьяат жүжигчин горьлоогүй ээ

 Дэлгэрэнгүй»

AVATAR анхаар энэ зөгнөлт кино биш

2010 оны 02-р сарын 21 Нийтэлсэн Сод


Түр зуурын унталтанд огт зүүдэлдэггүй юм. Гэхдээ энэ бол зүүд шиг амьдрал  байсан.

6 жил гэж санагдахгүй байна. Тиймээ 20 жил байсийм

50 грамм хуурай спирт уугаад ходоод нь түлэгдэж үхлээ гэвэл ямар хэврэг ходоод вэ? Ядаж 50 литр бол яах вэ? гэж бүгд шогширно. Харин 50 тонн спирт хилээр нууцаар оруулж тэр бумтан боллоо гэхэд энд хэн ч гайхахгүй.

 Дэлгэрэнгүй»

Далбаат онгцон дээрээ би ганцаараа

2010 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Сод
http://www.pencilweb.com/images/original/Pen_Sail_Boat_800.jpg

Шөнийн харанхуйд сар ширтэн гуниглаж

Сүүмэлзэх оддоор уйтгараа хөглөн хөвөөстэй

Шаргал өдрүүд удаанаар урсавч бодрол үл анзаарж

Сарьнаж одсон дурлалдаа шатаад сэтгэл гэгч хоосон
 Дэлгэрэнгүй»

Би бээр чадахгүй байж байнга шатар нүүнэ ээ! Саяхан нэг бэрдтэй таараад түүнтэй нүүлээ. 

За тоглолт эхэлж эхний нүүдлийг эсрэг тал хийлээ ноёнийхоо урд талын хүүг нэг нүд  түлхэж байна. Тэгхээр нь би хариуд нь эхнээс нь жаахан сэтгэл зүйн дарамт учируулж илүүрхэж тоглоё гэж бодоод ноёнийхоо урд талын хүүг хоёр нүд түлхэв. Тэгтэл эсрэг тал миний гурван хүүг  нүүлгүйгээр зүгээр л аваад хаячих юм. Би гайхаад яаж байна аа та гэсэн чинь. 0.07 га-с илүү газар эзэмшсэн тул рэнт авж байна гэнээ. Уул нь тэр шатарын хөлгийг бидний хэн нь ч  эзэмшдэггүй байсан ч нэгэнт тийм хууль байгаа тул яахав дээ

 Дэлгэрэнгүй»

Сарьнаж одсон хурц цагаан өнгөний эрэлд

2010 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Сод

http://1.bp.blogspot.com/_8XONt7i0-HM/Se1dtTXoRtI/AAAAAAAAAKw/1r1Rfx1Bfmg/s320/Absolute_alone_1.jpg

Саваагүй зарим тойлгойдоо лонх углаад

Салгаж чадахгүй гуйвж дайвж яваастай

Саарал өнгөнд хэт дуралсан нийгэмд

Сарьнаж одсон хурц цагаан өнгө хайн би аялаастай
 Дэлгэрэнгүй»

Энэ хүү лабортор байгуулах ажил маань эхээ эрт урьд цагт одоогоос бараг хар мянга есөн зуун ерөн есөн жилийн өмнө. Тодруулбал МЭӨ ерөн хэдэн онд эхэлсэн гэсэн. Одоогоор тус лабортор нэг сая мутац үйлдвэрлэх зорилого тавин амжилттай хэрэгжүүлж дээд хүчэн чадлаараа  ажиллаж байна.

Тус мутацууд нь нүүрс хүчилийн хийгээр амьсаглах бөгөөд амьдархад нь хүчил төрөгч ямарч шаардлаггүй юм байх. Тэгээд  болоогүй маш тэвчээртэй нэгэн байх гэнэ. Учир нь тус мутацуудыг хэдэн мянган цагаар замын түгжирэлд гацааж  дархлаа суулгаж байгаа бөгөөд ийм дархлаатай мутац  юу ч болсон  бухимдахгүй байхаараа энгийн хүнээс давуу талтай гэнэ шүү

 Дэлгэрэнгүй»

Хүүхэд нь үгэнд нь орохгүй бол: Ий тэр Энхбаяр эрж байна шүү! Энхбаярт өгий шүү!  Энхбаяр мангасаа энийг аваарай

Хэн нэгэн хошигруулаал байвал: Тэр намайг Элбэгдорждоод байхвий

Хүнд луйвардуулчвал: Би Баярдуулчлаа

Хэн нэгэн уривбал: Тэр Алтанхуяагдчихсанш дээ

Зарим нэг нөхөр баг алаад байвал: Өө элсний 13 дуулчихлаа

 Дэлгэрэнгүй»